Бразилийн хотууд шинэ жилийн арга хэмжээнүүдийг цуцлав
2021-11-30

Бразилийн долоон том хотын эрх баригчид шинэ жилийн баярын олныг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бразилийн Белу-Оризонти, Сан-Луис, Сальвадор, Флорианополис, Форталеза, Жуан-Песоа  болон Пальмас гэсэн долоон хотын эрх баригчид ийм шийдвэр гаргасан байна.

 

Ингэснээр 2022 оныг угтах хүрээнд төлөвлөсөн шинэ жилийн шоу, үдэшлэг, концерт болон бусад арга хэмжээнүүдийг цуцалжээ. Энэ нь шинэ, илүү аюултай байж мэдэх омикрон штамм дэлхийн улс орнуудад дэгдэж байгаатай холбоотой аж.

 

Харин Сан-Паулу болон Рио-де-Жанейро хот шинэ жилийн арга хэмжээнүүдийг цуцлаагүй байна. Учир нь эдгээр хотуудын 18-аас дээш насны хүн ам 100 хувь коронавирусийн вакцинд хамрагдсан гэж эрх баригчид нь мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин