Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав
2021-11-30 16:50

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд  ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхав.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв.

 

Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ.

 

Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

 

Shuud.mn
Сонин хачин
чиний миний цустай толгой зэвстэй гүзээг өр төлөөс нэхэхгүйгээр хамгаалах хүмүүс бол орсууд л байх шүү
2021-12-01
зочин:
Урьд хөрш чинь хил гаалиа хааж байнга боож хаах цаашилбал өдөр бүр хүчирхэгжиж гадны орнуудад өгсөн өр зээлээрээ далимдуулан түрэмгийлэл үйлдэж байхад Джлхийн 2 -р дайнд эхний өдрөөс мөр зэрэгцэн орсон Оросын ард түмэн одоо ч...ирээдүйд ч бидэнд хэрэгтэй...Оросыг үзэн ядсан эргүү тархины тураалтан нар улс төр геополитикын анхны мэдэгдхүүнд суралцах хэрэгтэй байх...
2021-12-01
Цэргээ оруулах л гэж бна уу?
2021-11-30
Оросууд зайлцгаа хужаатайгаа цуг үхэж далдарцгаа
2021-11-30
чиний миний цустай толгой зэвстэй гүзээг өр төлөөс нэхэхгүйгээр хамгаалах хүмүүс бол орсууд л байх шүү
gol ni yunii tuhai yaritsavaa.
2021-11-30
Erguu dagz huuruud suid bolson doo
2021-11-30