Швед: Трансжендер эмэгтэй боловсролын сайдаар томилогдов
2021-12-01

Шведийн Боловсролын сайдаар Лина Аксельссон Килблом хэмээх трансжендер эмэгтэй томилогджээ. Ингэснээр тэрбээр тус улсын анхны трансжендер сайд болж байгаа талаар Expressen сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 51 настай Лина Аксельссон боловсролын салбарт ажлын туршлага ихтэй, сургуулийн захирал байхдаа Шведэд ихээхэн алдаршсан гэнэ. Одоо тэрбээр Магдалена Андерссоны засгийн газарт боловсролын сайдаар ажиллах бөгөөд энэ талаар мягмар гарагт мэдэгджээ. Шинэ сайд боловсролын төв нь "зах зээлийн үнэ биш харин сурагч байх ёстой" хэмээн мэдэгдсэн байна. 

 

Лина өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, хүйсээ солиход 20 орчим жил зарцуулсан гэж ярьж байжээ. 2015 онд тэрбээр нэгэн ток шоунд оролцох үеэрээ хүйсээ солих явц үргэлжилж байгаа гэдгээ зарлаж байсан гэнэ. Үүний дараа "Одоо би чамд таалагдах уу? Ялгарах онцлогийн талаарх яриа" нэртэй намтар номоо бичсэн байна. Энэ номондоо өсөж том болсон талаар, бусдын тохуурхалд, нийгэм хүлээж авахгүй нөхцөлд хэрхэн амьдарч байснаа бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зорилготой, түүндээ хүрж чадсан хүн бусдыг зорилготой болгож, түүндээ хүрэх замыг засаж өгөж чаддаг. Тийм хүн Боловсролын сайд болсон нь оножээ
2021-12-01
Saxius:
PiSDAAAAAAAAAAAAA
2021-12-01