Нийслэлчүүдийн 32.9 хувь нь вакцины III тунд хамрагдаад байна
2021-12-01

 

Өнөөдөр /2021.12.01/ Улаанбаатар хотод суурин 173, явуулын 37, түр 14 цэгт 224 багийн 1017 эмч, ажилтан ажиллаж, 12164 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.11.30/ нийслэлийн хэмжээнд I тунд 138, II тунд 275, нэмэлт сэргээх тунд 9096, нийт 9509 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 32.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.010 (76.5 хувь), 16-17 насны 26.760 (79 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Shuud.mn
Сонин хачин