АНУ: Зэвсэглэсэн сурагч сургууль руу халдаж, гурван хүүхэд амиа алджээ
2021-12-01

АНУ-ын Мичиган мужийн Оксфорд хотод сургуульд зэвсэгт халдлага болжээ. Энэ талаар NBC агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зэвсэгт халдлагын үеэр 14-17 насны гурван өсвөр насны хүүхэд амиа алдсан бол найман хүүхэд шархдсан байна. Энэ хэрэг үд дунд болсон бөгөөд онц байдлын дохио авснаас таван минутын дараа цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилжээ. Тэрбээр цагдаагийнхан ирэхэд буугаа газар хаян, өөрөө бууж өгсөн байна. 

 

Оксфорд хотын цагдаагийн газрын мэдээлснээр, хүүхдүүд рүү буудсан этгээд нь тус сургуулийн 15 настай сурагч байсан гэнэ. Тэрбээр хагас автомат буугаар зэвсэглэсэн, үүнээс өмнө дэлгүүр рүү буудаж, замгаа хоослон, дахин цэнэглэсэн байсан аж. 

 

Сургуулийн сурагч ямар сэдлээр энэ хэрэг үйлдсэн нь тодорхойгүй, хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин