Уйгуруудын эсрэг баримтлах бодлогын тухай Ши Жинпиний нууц баримтууд задарчээ
2021-12-01 08:38

Хятадад мусульман-уйгуруудыг хэлмэгдүүлсэн хэрэгт засгийн газрын гишүүд холбоотой тухай нууц баримт бичгүүдийг дэлгэжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Саяхан задарсан, Хятадын засгийн газрын нууц баримт бичгүүдэд өгүүлснээр Шинжаан дахь мусульман шашинт уйгуруудын эсрэг их хэлмэгдүүлэлт нь тус улсын дээд удирдлагууд, тэр дундаа БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Засгийн газрын тэргүүн Ли Көцян нарын мэдэгдлүүдтэй шууд холбоотой байсан гэнэ. 

 

Тодруулбал, Xinjiang Papers ("Шинжааны баримт бичгүүд ") гэгдэх материалыг нэгэн эх сурвалж "Уйгурын тавцан" нэртэй, Лондонд төвтэй, хараат бус олон нийтийн байгууллагад өгсөн байна. Энэ байгууллага нь уйгур ард түмнийг "хэлмэгдүүлж, үй олноор хөнөөж байж болзошгүй хэргүүд"-ийг мөрдөн шалгадаг аж. 

 

Ингээд нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан баримт бичгүүдээ "Уйгурын тавцан"-ы ажилтнууд энэ сэдвийг судалдаг гурван эрдэмтэнд хүлээлгэн өгч, баримт бичиг жинхэнэ эсэхийг тогтоох хүсэлт гаргажээ. Улмаар гурван эрдэмтний нэг, Германы антропологч Адриан Зенц БНХАУ-ын тэргүүний "маш нууц" мэдэгдлүүд олон нийтэд ил болсон түүхэн дэх анхны тохиолдол гэж мэдэгджээ.

 

Хэдийгээр барууны орнууд уйгурын ард түмнийг хавчин гадуурхаж байгаа талаар удаа дараа буруутгадаг ч Хятад үүнийг няцаадаг юм. Харин саяхан ил болсон нууц баримт бичгүүдээс харахад гагцхүү БНХАУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын мэдэгдлийн улмаас уйгурууд болон Хятадад амьдарч буй бусад мусульман шашинт цөөнхүүдийн эсрэг олноор нь хэлмэгдүүлж байсан гэдэг нь батлагдаж байна хэмээн ВВС агентлаг мэдээлжээ.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, 2013 онд Бээжинд, 2014 онд Куньминд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн зорчигчид болон явган зорчигчид руу зэрлэгээр халдсан хоёр хэргийн дараа Хятад дахь уйгуруудын тал дээр баримтлах бодлого өөрчлөгдсөн байна. Хятадын эрх баригчид эдгээр халдлагуудад уйгурын исламистууд болон салан тусгаарлагчдыг буруутгаж байв. 

 

Үүний дараагаас л Шинжаанд "дахин хүмүүжүүлэх лагерь" байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ лагериар мянга мянган уйгур хүн дамжжээ. Энд мусульманчуудыг зан заншил, шашин шүтлэгээсээ татгалзахыг шаардаж байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Уйгуруудын эсрэг хавчлага

Өмнө нь Хятадын эрх баригчид уйгуруудыг албадан уусгах, үйлдвэр, хөдөө аж ахуйд албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж удаа дараа буруутгаж байв. Түүнчлэн Хятадын эрх баригчид олон мянган уйгур болон үндэсний цөөнхүүдийг Шинжаан мужийн хөвөнгийн талбай дээр албадан хүнд хөдөлмөр эрхлүүлж байгаа талаар ВВС агентлагийн сурвалжлагууд гарч байлаа. 

 

Мөн АНУ, Канад, Нидерланд зэрэг барууны орнууд БНХАУ-ын эрх баригчдыг үй олноор хөнөөх хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байлаа. Харин уйгуруудын тал дээр баримталж буй өнөөгийн бодлого нь алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, исламын экстремизмийг устгах зорилготой, харин уйгуруудад зориулагдсан гэх лагериуд нь хоригдлуудыг дахин хүмүүжүүлэх үр дүнтэй арга гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан юм.

 

Харин үнэндээ нөхцөл байдал огт өөр байсан, Хятадын дээд удирдлагуудын мэдээлэл болон эрх баригчдын Шинжаан дахь үйлдлүүд хоорондоо "нягт холбоотой" гэдэг нь нууц баримт бичгүүдээс илт харагдаж байна гэж шинжээч Зенц өгүүлжээ. 

 

Тухайлбал, уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого нь БНХАУ-ын даргын дараах үгтэй холбоотой байж мэдэх гэнэ. "Ажилгүй хүмүүс таагүй зүйл өдөөж мэднэ, компаниуд дахь ажил эрхлэлт нь "шашны экстермизмийг сөрөн зогсоход" ажилчдад тусална гэж Ши Жинпин мэдэгдсэн. Ийн ажил хөдөлмөр эрхлүүлэх нь угсаатны цөөнхийн төлөөллүүд "өөрсдөө ч анзааралгүй хятад соёлд суралцах" боломжийг олгоно гэж тэрбээр баталсан юм" хэмээн "Шинжааны баримт бичгүүд"-д өгүүлжээ. 

Түүнчлэн, энэ баримт бичгүүдэд Ши Жинпиний 2014 онд хийсэн мэдэгдлүүд багтсан байна. Энэ мэдэгдэл мөн л уйгурууд руу чиглэгдсэн байжээ.

 

Тодруулбал, өмнөд Шинжаан дахь нөхцөл байдлыг хяналтдаа авахгүй л бол бүхий л орны үндэсний аюулгүй байдал болон XXI зууны Хятадын гол зорилгууддаа хүрэх явдалд аюул занал учирна гэж Ши Жинпин 2014 онд мэдэгдсэн байна.

 

Мөн Ши Жинпинээс гадна бусад өндөр албан тушаалтны мэдэгдэл, заавар ч энэ нууц баримт бичигт багтжээ.

 

Тухайлбал, "баривчлан саатуулагдах ёстой хүн бүрийг цуглуулах"-ыг намын нарийн бичгийн дарга Чэнь Цюаньго албан тушаалтнууддаа өөрийн биеэр тушаасны дээр Шинжаан дахь мэргэжлийн дахин хүмүүжүүлэх байгууллагууд нь "урт удаан хугацаанд тасралтгүй ажиллах ёстой" гэж мэдэгдсэн байна. 

 

Бусад нууц баримт бичигт, уйгуруудын төрөлтийг хүчээр хязгаарладаг талаар ч бичжээ. Шинжаанд "угсаатны хүн амын хуваарилалтад ноцтой тэнцвэргүй байдал үүссэн", уйгурууд хэт олноор бөөгнөрсөн асуудлыг шийдэх талаар баримт бичгүүдэд өгүүлсэн байна. 

 

Ингээд, 2022 он гэхэд уйгуруудыг нэгээс дээш хүүхэд төрүүлэхгүй байх, ихэвчлэн дорнод Хятадын бүс нутгуудаас 300 мянган хүнийг Шинжаан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд ингэснээр Шинжаанд хань үндэстнүүдийн тоог нэмэгдүүлж, угсаатны цөөнхийг уусгах бодлого баримталсан аж. 

Энд дуулгахад, Нью-Йорк Таймс сонин дээрх нууц баримтууд алдагдсан талаарх мэдээллийг 2019 онд дамжуулж байсан. юм. Харин хоёр жилийн дараа буюу саяхан л ийнхүү олон нийтэд хүрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лалуудыг эс дэмжигч Монгол.:
Хятадууд уйгуруудын эсрэг авч байгаа арга хэмжээ нь Ирак болон Сирид аллага хядлага хийж байсан Лалын халифад (ISIS) бүлэглэлд уйгурууд элсэж удаа дараа хятадыг цусан далай болгон гэж мэдэгдэлүүдийг хийж байсан нь нөлөөлсөн ... Үнэндээ тэр лалын алан хядагчид хэт эрт янз бүрийн мэдэгдэлүүдийг хийж дэлхийг цочроож байснаас өөрсдийгөө булшилсан даа ...
2021-12-05
Өвөр монголчууд бүгд хятад царайтай юм чинь Монгол биш хятад өөрсдийгөө монгол гэж мөрөөддөг муухай хужаа нар. Уйгурууд бол харин цэврээрээ царай нь хятад биш
2021-12-01
Хуцваа хятад болсноос л дээр
2021-12-01
Хятаджина гэдэг их муухай юмаа. Өөрсдийгөө хамгаалах чадваргүй үндэстэн юм өрөвдөлтэй. Тусгаар тогтнол чухал
2021-12-01
зочин:
Монголчууд уйгаржин бичиг үсэгтэй ,хот сууринтай.цэрэг дайчидтай байсан билээ. Уйгарын цэргийн жанжны хөшөө Налайхын цаана хүндлэгдээд байж л байна.Түрэгүүд ч байж л байсан. Орхоны хөндийд ул мөрөө үлдээсэн л байна. Бултах уу. Муу юм болохоор өөрсдөөсөө зайлуулдаг өөдгүй ёс зүйтэй.
2021-12-01
Шашны мухар сүсгээс нь салгаж боловсруулах нь зөв өө.
2021-12-01
Хуцваа хятад болсноос л дээр
үнэн:
Энэ Хятадын Уйгур гэдэг нь 16 зуунаас өмнө Туркстан гэж нэртэй үндэстэн байсан юм билээ. Аажмаар олширч Шинжаанд олноороо түрэн Уйгарт амьдрах болж уйгаруудын хуучин нутгийн нэрээр нэрлэгдэх болсон болохоос эртний Уйгаруудтай огтхонч хамааралгүй Лалын шашинь Узбек, Иран гаралтай үндэстэн юм
2021-12-01