Шанхайд дроноор бүтээгдэхүүн хүргэдэг болно
2021-12-01

Хятадын Шанхай хот 2022 онд дроноор бараа бүтээгдэхүүнийг шуурхай хүргэдэг үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон талаар Global Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нам өндөртэй логистикийн сүлжээ удирдах автомат систем бүтээснээр дроноор бүтээгдэхүүн хүргэх боломжтой болох гэнэ. Дронууд ачаа барааг байршлын газраасаа хоёр хүртэлх километр зайд байгаа цэгт хүргэх аж. 

 

Удирдлагын автомат систем нь аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан бөгөөд саяхныг хүртэл дронуудыг хотын зах, хотоос холгүй орших, тосгон суурин руу ачаа бараа хүргэхэд ашиглаж байжээ. Харин одоо шигүү барилгатай том хотод ашиглаж эхлэхээр болсон байна. 

 

Хятад улс дрон ашиглан бараа бүтээгдэхүүн шуурхай хүргэх ажлын тусгай зөвшөөрлийг 2018 оны гуравдугаар сараас олгож эхэлжээ. Анх Жянси мужийн Ганьжоуд ачаа барааг дроноор хүргэх болсон бөгөөд шуурхай хүргэхэд дронууд ихээхэн ашигтай гэдэг нь батлагдсан байна. Дроноор ачаа бараа хүргэхэд бүтээгдэхүүн бүрэн бүтэн байх эсэхийг туршихдаа өндөг ашиглажээ. Туршилтын үеэр 10 километр зайд сагс өндөг хүргэхэд нэг ч өндөг хагараагүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaih shig undur baishingyi orond ug ni zygeer yum bna.tygjrel buurah bx uursduu huvaaj iddeg ulsiin mungiig iim yumand zoriulaasai hulgaichuud
2021-12-01