Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд
2021-12-01

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

 

 

Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

 

Тусгаарлах байрны төлбөр:

 

-0-3 настай хүүхэд үнэгүй,

-4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

 

Унааны зардал:

 

-Том хүний зардал 20.000 төгрөг,

-0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжинд,

-6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

 

Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

 

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.

 

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин