КОВИД-19: 554 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
2021-12-01

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 554 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 359 нь Улаанбаатарт, 194 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 2 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5 448 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  2137 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 194 иргэний бие нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин