АНУ талибуудтай хэлэлцээ хийв
2021-12-01

АНУ-ын төлөөлөгчид Катарт талибуудтай хэлэлцээ хийсэн талаар АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ. 

 

Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлснээр, Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Томас Уэст 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд өндөр төвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэн хэлэлцээрт оролцсон байна. Хэлэлцээрийн үеэр талибууд "бусад орнуудад заналхийлж буй бүлэглэлүүдээр Афганистаныг ашиглуулахгүй" гэж АНУ-д амалжээ. Америкийн тал Афганистанд олон улсын алан хядах бүлэглэл байсаар байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Түүнчлэн, НҮБ болон ирэх өвөл нэн чухал бараа бүтээгдэхүүнийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж буй бусад хүмүүнлэгийн байгууллагуудын хүчин чармайлтыг дэмжсэн хэвээр байна гэж Америкийн төлөөлөгчид амалжээ.Хэдийгээр талибуудын эсрэг хориг арга хэмжээ тавьсан ч АНУ афганчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж Нед Прайс мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин