Ардчилсан нам 2024 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо

Ардчилсан нам өнөөдрөөс 2024 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орж буйг хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир мэдээлэв. Тус намаас “Иргэний ардчилал” нэртэй үндэсний хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрд бус иргэдэд эрх мэдлийг өгөх чиглэлд дараах ажлуудыг зохион байгуулах аж.
-“Иргэний ардчилал ба XXI зуун” эрдэм шинжилгээний бага хурлыг 12 дугаар сарын 03-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулна.
-Иргэний ардчилал ба иргэдийн шийдэл ажлын хүрээнд гэр хорооллыг иргэдийн оролцоотой хөгжүүлэх ажил 12 дугаар сарын 04-ний өдөр эхэлнэ.
-ХАА-н хөгжлийн хүрээнд 12 дугаар сарын 8-10-ны хооронд Монгол Улсын нэг сумыг хөгжлийн загвар болгон харуулна.
Эдгээр ажил нь тус намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндэс болох аж.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ