Нийт хураан авсан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй
2021-12-01

 

Ургац хураалтад тулгамдаж буй асуудлуудын талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлж байна.

 

Монголын тариаланчдын үндэсний холбоо:

 

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтүүд газар тариалалтад нөлөөлдөг. Энэ жил 1995 оноос хойш тохиолдоогүй хур ихтэй жил байлаа. Нөгөө талдаа дэлхий нийтийг хамарсан коронавирус гэх тахал өвчнөөс шалтгаалж хөл хорионы дэглэм дор цагтай уралдаж үйлдвэрлэл явагдсан. Гэсэн хэдий ч тариаланчид ажлынхаа ард гараад байна. Хураан авсан ургац маань дотоодынхоо хүнсний үйлдвэрлэлд зориулагддаг учраас борлуулалтад энэ жил хүндрэл учирсан.

 

Энэ жилийн нийт хураан авсан ургацын 50 гаруй мянган тонн хөдөө аж ахуйг дэмжих сан буюу улс худалдан авсан. 200 гаруй мянган тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Өнөөдрийн байдлаар 130 гаруй мянган тонн буудай борлогдоогүй үлджээ. Өөрөөр хэлбэл, нийт хураан авсан ургацын 30 орчим  хувь нь огт борлогдоогүй байна гэсэн үг. Үүнд олон шалтгаан ярьдаг.

 

Борлуулалтанд үүссэн хүндрэл нь 2021 онд импортоор гадаадаас оруулж ирсэн буудайтай холбоотой. Тиймээс тариаланчид дийлэнх нь талбай дээрээ буудайгаа манаад байж байна. Өмнө жилүүдэд арваннэгдүгээр сарын 15 гэхэд борлуулалт дуусаад техник тоног төхөөрөмжөө хадгалаад буудаг байсан. Гэтэл өнөөдөр арванхоёрдугаар сар гарсаар байж л байна.

 

Нөгөө талаар тариаланчид үйлдвэрлэл явуулахад хамгийн чухал асуудал нь үр байдаг. Тариаланчид өөрсдөө үрээ хадгалдаг. Энэ жил улс импортоор үр оруулж ирсэн. Тариаланчдад тараагдсан.

 

Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөл иргэн н.Батбаяр:

 

-Монгол улсын Улаанбуудайн стандарт гэж бий. Үүний дагуу дөрөв ангилж улс хүнсний хэрэгцээнд Улаанбуудайг авдаг. Яагаад Улаанбуудайн үлдэгдэл гарав гэхээр манай улс энэ жил 240 орчим мянган тонн Улаанбуудай импортоор оруулж ирээд нийт хэрэгцээний 70 хувийг хангасан. Тиймээс нэгэнт гурилын үйлдвэр дээр байгаа сав суулга дүүрэн байгаа учраас Улаанбуудайн шинэ стандарт бий болгож байна. Өмнө өмнө жил болж байсан ч энэ жил болохоо байсан. Улсын стандартыг барихгүй өөрсдийн үзэмжинд тааруулж байна.

 

Мөн гурилын үйлдвэрүүд үнэ хэлэхгүйгээр Улаанбуудай авдаг. Стандартыг мөрдүүлдэг байх хэрэгтэй. 

 

Төв аймгийн тариаланчдын төлөөлөл:

 

-Төв аймгийн хэмжээнд 32 мянган тонн Улаанбуудай борлогдоогүй байна. Стандарт шаардлагын асуудал ижил. Тариаланчдын нөхцөл байдал хүнд байна. Гаднаас импортоор оруулж ирсэнтэй энэ асуудал холбоотой. Мөн үнийн асуудал ноцтой байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Тэгээл борлогдохгүй л байна л биз хэнд гомдоллоод байна. Лав л надад хямдхан гурил өгөх гэж та нар тариалан эрхлээгүй байх шүү. Нэг их том жиип унасан төр засгийг шантаажилсан гарууд болсон шүү.
2021-12-02