Бельги бүсгүй Монголд морин аялал хийнэ
2021-12-01

Бельги-Францын малын эмч Софи Уилфорд 12 дугаар сарын нэгний лхагва гарагт Монголд морин аялалд гарахаар болжээ. Энэ талаар Брюсель таймс сонин мэдээлсэн байна. 

 

Малын эмч бүсгүйн энэ морин аялал нь дэлхийн хамгийн урт аялал болох бөгөөд тэрбээр Монголын талаар 1000 километр замыг морьтой туулах гэнэ. Брюсель таймс сонины мэдээлснээр, Улаанбаатар хотоос 200 км зайд орших Эрдэнэсантад 38 уралдаанч мориор уралдах аж. Уралдаан тус бүр нь 40 км үргэлжлэх 25 хэсгээс бүрдэх бөгөөд үе шат тус бүрд оролцогчил морио сэлгэх юм байна. 

 

"Энэ бол маш аюултай уралдаан тул гэмтэж бэртэж болзошгүй" хэмээн Бельгийн иргэн Софи Уилфорд хэвлэлийнхэнд өгүүлжээ. Софитой хамт Английн бага эмч, 34 настай Шон урт аянд гарах юм байна.

 

Монголд хийх энэ морин уралдааныг дэлхийн хамгийн урт зам туулах уралдаан гэж Гиннесийн амжилтад бүртгүүлэх аж. Түүнчлэн энэ арга хэмжээ нь төрөл бүрийн төрийн бус байгууллагад зориулан хандив цуглуулах зорилготой аж.

 

Уралдааныг Чингис хааны тогтоосон өртөөний чиглэл дээр тулгуурласан бөгөөд интернетээр шууд дамжуулна, наймдугаар сарын 16-ны өдөр Хатгал тосгонд аялагчид бариандаа орно гэж Брюсель таймс мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямарч утгагүй юм бичих юм. Найруулга гэж хог юм аа. Юу ч ойлгосонгүй Бямбасүрэн гуай. Өөрөө унш даа
2021-12-02
2015 он:
2015 оны юм ахахаха
2021-12-01