С.Энхболд: Омикрон хувилбар хүчилтөрөгчийн дутагдалд ортол хүндрэхгүй
2021-12-01

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хурлаар 16 асуудал хэлэлцсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь, бүүстэр тунд 21.0 хувь хамрагдсан байна. 

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд коронавирусийн шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хил гаальд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн вакцины нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор вакцины цэгийг нэмэгдүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө".

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ хувилбар 18 улсад бүртгэгдээд байна. Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас гадаадын иргэд хүлээж авахгүй, өөрсдийн орны иргэдийг 10-14 хоног тусгаарлах, энэ хугацаанд хоёр удаагийн PCR шинжилгээ авах арга хэмжээ авч байна. Мөн бүүстэр тун хийх ажлыг эрчимжүүлж байна.  Манай улсын хувьд хилийн боомтуудад нэмэлт тандалтын баг гаргаж, шинжилгээ авч нэвтрүүлж байна. Тухайн үед түргэвчилсэн шинжилгээгээр илэрвэл тусгаарлаж, дараа дараагийн шинжилгээг авч байна. Арваннэгдүгээр сарын 28-наас хойш 1040 хүн гаднаас ирсэн байна. Үүнээс сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн. Улмаар тухайн хүмүүсээс PCR шинжилгээ авахад нэг хүнээс нь “Дельта” хувилбар илэрсэн. Нөгөө хүн нь үгүйсгэгдсэн.

 

Наймдугаар сарын 16-наас нэмэлт тунг хийж эхэлсэн. Есдүгээр сард журмаа шинэчилсэн. Бүүстэр тунг идэвхжүүлэх ажлыг хийж байна" гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Коронавирусийн шинэ хувилбар туссан хүмүүст шинж тэмдэг баг илэрч байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ үнэн үү? 

 

-Омикрон хувилбарын эмчилгээ ижилхэн. Эмчилгээ өөрчлөгдөхгүй. Илэрч буй шинж тэмдэг хөнгөн гэсэн ДЭМБ болон Өмнөд Африкт тус халдварыг эмчилж буй эмч нарын мэдээлэл гарч байна. Тодруулбал, толгой өвдөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдахгүй. Хамгийн гол нь хүчилтөрөгчийн дутагдалд орох хэмжээнд хүндрэхгүй байна гэсэн. Энэ нь шинж тэмдэг хөнгөн явагдаж байгааг илэрхийлж байна. 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Бүүстэр гэж юу юм бэ. Нэмэлт тун гэхэд болох юм биш үү. Монгол хэлээ ч мэдэхгүй уйлагнасан ус гүйсэн нүдтэй хулгайч аа.
2021-12-02
Наад вирус чинь хүнийг ДОХ-той болгоод байгаа юм биш үү. Шинжлэх ухааны хүнээс мэдээлэл аваач. Юугаа ч мэдэхгүй хоосон толгой.
2021-12-02