Оюутолгойн хэлэлцээ: Ажлын хэсэг Рио Тинто компанийн саналыг хүлээж байна

img

 

Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагчийн хэлэлцээ үргэлжилж буй. Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагчийн төлөөлөл өнгөрсөн ням гаригт уулзсан байна. Энэ уулзалтаар ажлын хэсэг Рио Тинто компанийн зүгээс манай улсын Засгийн газарт тавих бүх саналаа албажуулж өгөхийг хүссэн байна. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч компанийн саналыг УИХ-ын түр хороонд танилцуулж, улс төрийн шийдвэр гаргуулах нь зүйтэй хэмээн үзжээ. “Рио Тинто компанийн зүгээс энэ долоо хоногт багтаж, саналаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг ХЗДХ-ийн сайд, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэллээ.

 

Засгийн газар Монголын талын 34 хувийн өр болох 3.2 тэрбум ам.долларыг тэглэх, ногдол ашгийг наашлуулах, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хүчингүй болгох, компанийн засаглалыг сайжруулах зэрэг шаардлагыг тавиад буй юм.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ