Т.Баярхүү: Хилийн хяналтын цэгүүд дээр шинжилгээ авч байна
2021-12-01 14:09

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Шинэ төрлийн халдвар бүртгэгдэж байгаатай холбоотой тодорхой хугацаанд гадны жуулчдыг хориглох, онцын шаардлагагүй бол гадаад орон руу зорчихгүй байх зөвлөмжийг өгч байгаа. 

 

Мөн хил гаалийн хяналтыг сайжруулах чиглэлээр УОК-оос тодорхой шийдвэр гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Хилийн хяналтын цэгүүд дээр шинжилгээний цэгийг байршуулж шинжилгээ авч байгаа" гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас ирсэн манай улсын хэчнээн иргэн тусгаарлагдаж байгаа вэ? 

 

-Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас ирсэн хүн одоогоор байхгүй байна. Тусгаарлах байранд дамжин өнгөрсөн хүмүүсийг тусгаарлаж байна. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж ирсэн Энхийг сахиулагчдыг тусгаарласан. Албан хаагчид бүгд PCR шинжилгээнд хамрагдсан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин