Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын I улирлын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. Сурагчид 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар хичээллэж, үлдсэн долоо хоногт цахимаар хичээллээд амрах юм байна. Сурагчдын амралт 2022 оны 02 дугаар сарын 03 хүртэл үргэлжилнэ.
Мөн цэцэрлэгийн 4-5 настнуудыг 12 дугаар сарын 10-наас цагаан сар өнгөртөл цахимаар хичээллүүлэх зохицуулалтыг хийх юм байна.
Их, дээд сургуулийн оюутнууд мөн 12 дугаар сарын 10-наас амарна. Тэдний шалгалтыг цагаан сарын дараа хичээл эхлэхэд авах аж. Өнөөдрийн байдлаар 119 000 оюутны 40 000 нь вакцины III тунд хамрагдсан гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ