Британийн Гадаад хэргийн сайд Эстонид танкаар зугаацав
2021-12-01 14:37

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Эстонид айлчлах үеэрээ танканд суусан талаар Таймс мэдээлсэн байна. 

 

Таймс сонины нийтэлсэн гэрэл зураг дээр Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс цэргийн хантааз, дуулга өмсөн, полигоноор танктай явж байгаа нь дүрслэгджээ. Түүнийг цэргийн алба хаагч дагалдан явсан байна. Таймс сонин Лиз Трассыг төмөр хатагтай Маргарет Тетчертэй зүйрлэжээ. Учир нь 1986 онд төмөр хатагтай Германд айлчлах үеэрээ мөн л танкаар явж байсан гэнэ.

 

Энд дуулгахад, Их Британийн гадаад хэргийн сайд Трасс НАТО-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөнд оролцохоор Латви явах замдаа Эстонид зочилсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин