Улаанбаатарын Мазайлаанууд клубээс МТОХ-ны тамирчдад хүүхдийн тэргэнцэр хандивлажээ
2021-12-01 15:02

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарласан. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Тусгай Олимпийн Хороо, Улаанбаатарын Мазаалайнууд Хөлбөмбөгийн Клуб өчигдөр буюу 11-р сарын 30-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Уг Санамж бичигт өмнө нь үзэглэж байсан Санамж бичгийн цар хүрээг улам тэлсэн, Мазаалай Клубээс мэргэжлийн хөлбөмбөгийн талбайгаар хангахаас гадна бэлтгэгдсэн тамирчид, дасгалжуулагчдыг өргөн хамруулж Тусгай Олимпийн хөлбөмбөгийн багийг бэлтгэх, тив дэлхий, бүсийн тэмцээнд оролцох тамирчдыг дасгалжуулах, хүртээмжтэй спортыг хөгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зэрэг олон хүрээнд хамтран ажиллах талаар тусгажээ. 

 

Санамж бичгийг Улаанбаатарын Мазайлаанууд Клубын ТУЗ-н дарга М. Энхбадрах, Тусгай Олимпийн Гүйцэтгэх Захирал Б. Алтанцэцэг нар үзэглэв. Мөн энэ үеээр Мазаалай Клубээс хүүхдийн иж бүрэн тэргэнцэр хандивлажээ. 

 

 

Улаанбаатарын Мазаалайнууд (Мазаалай) клуб нь 1998 онд байгуулагдсан бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо(МХБХ)-ны ууган гишүүн клубүүдийн нэг юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Үндэсний дээд лигийн мөнгө, хүрэл, Холбооны цомын аварга болон Үндэсний 1-р лигийн мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилттай. Тус хугацаанд 500 орчим өсвөрийн хөлбөмбөгчдийг төрөн гаргаж, мэргэжлийн болгох үүд хаалгыг нь нээж өгсөн. 

 

Азийн Хөлбөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, Гадаад талбайн болон футзалын багтай бид бүхэн нийгэмд спортлог иргэн, тэр дундаа өнөөгийн “цахимжсан” хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод дуртай болгохоор хичээн ажиллаж байна. Мөн зөвхөн тоглоод зогсохгүй спортоор дамжуулан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгохоор ажилсаар ирсэн. Үүний тод жишээ нь “Говийн Мазаалайг Хамгаалах Сан” ТББ-т оруулсан гоол бүртээ 10000 төгрөгний хандив, Тусгай Олимпын Хорооны хүүхдүүдтэй хамтарсан бэлтгэл, ЕБС-уудын сурагчдын дунд өмсгөл зохиох уралдаан гэх зэрэг багтах юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин