Хятадын цагаан сараар ачаа тээвэрлэлт сар гаруй зогсоно
2021-12-01 15:23

Хятадад шинэ жилийн баяруудаар ачаа тээврийн үйлчилгээ зогсох хугацааг сунгана гэж Global times мэдээлжээ. 

 

Тодруулбал, Хятадын цагаан сар тэмдэглэх үеэр 6 долоо хоногийн хугацаагаар Хятадаас ачаа илгээх ажлыг зогсооно гэж логистикийн компаниуд мэдэгдсэн байна. Ачаа илгээх хугацааг уртасгасан шалтгаан нь коронавирусийн тархалтын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй холбоотой гэнэ. 

 

Ийнхүү ачаа илгээх ажлыг зогсоох нь дэлхий даяарх логистикийн системд хүчтэй нөлөөлж, тээвэрлэлтийн асуудлыг улам хүндрүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Хятадын шинэ жил буюу Хаврын баярыг энэ жил хоёрдугаар сарын нэгний өдөр тохиох юм. Баяр тэмдэглэх үеэр буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын зургаан хүртэл амралтын өдрүүд үргэлжлэх ч бодит байдал дээр ихэнх компани, байгууллагууд амралтын өдрүүдийг дахин 1-2 долоо хоногоор сунган амардаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин