БНХАУ-ын эрх баригчид мандарин хятад хэлийг түгээн дэлгэрүүлэхээр үндэсний цөөнхүүдийн бичиг үсэг сурах боломжийг хязгаарлах зэрэг шахалт үзүүлэх аргыг ихээхэн ашиглаж байгаа юм.
Улмаар 2025 он гэхэд Хятадын иргэдийн 85 хувь нь мандарин хэлийг ашиглана гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Ингэснээр Хятадын кантон, хоккин зэрэг бүс нутгийн аялгууд, түүнчлэн төвөд, монгол, уйгур зэрэг үндэсний цөөнхүүдийн хэлийг улам шахаж гаргах нөхцөл бүрдэнэ гэж AP агентлаг мэдээлсэн байна.
Мягмар гарагт нийтэлсэн, Хятадын Сайд нарын танхим, Төрийн зөвлөлийн тогтоолд "албан ёсны төв хэл" гэгддэг мандарин хэлийг орчин үеийн эдийн засгийн шаардлагад нийцүүлэхийн тулд энэ хэлний хэрэглээг сайжруулах ёстой гэж онцолсон байна.
Ингээд 2025 он гэхэд иргэдийн 85 хувь нь мандарин хэл ашиглах зорилго тавьсны дээр 2035 он гэхэд орон нутаг, угсаатны цөөнхүүдийн дунд ч гагцхүү энэ хэлийг албан ёсоор ашиглах бодлого баримталж байгаа аж.
Мандарин хэлийг өргөн цар хүрээтэй нэвтрүүлэх ажил эсэргүүцэлтэй тулгарч байсан нь цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн онд Өвөр Монголд монгол хэлний оронд мандарин хэлээр хичээл орох шийдвэр гарсныг өвөр монголчууд эсэргүүцэн жагсаж байлаа. Харин энэ эсэргүүцлийг салан тусгаарлах үзлийн илрэл хэмээн Хятадын эрх баригчид үзэж, эсэргүүцлийг хайр найргүй дарж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |