Өмнөд Солонгост Монгол охиныг яс үндсээр нь доромжилж, 6 цагийн турш зоджээ
Монгол сурагч охин үе тэнгийнхэндээ зодуулж, хохирсон талаар seoul.co.kr мэдээлжээ.
"Монгол сурагч охины гар, хөлийг нь хүлээд зургаан цагийн туршид зоджээ. Дунд сургуулийн дөрвөн сурагч охин монгол охины толгойд дотуур хувцас углан, духан дээр нь гарал угсаагаар нь доромжилсон хараалын үгс бичсэн байна. Тэд охиныг зугтаалгахгүйн тулд хоёр гар, хөлийг нь хөлж, энэ аймшигт үйлдлээ утсан дээрээ бичиж аван, ахлах ангийнханд заржээ" хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Энэ явдал өнгөрсөн оны долдугаар сард болсон байна. Кёнсан-Намдогийн Янсан дахь сургуулийн ахлах ангийн дөрвөн сурагч дунд сургуулийн монгол сурагч А-г зургаан цагийн турш зодож, дарамталжээ. Охин А 10 жилийн өмнө эцэг эхийн хамт Монголоос цагаачлан ирсэн байна. Сурагч охид монгол охиныг зодож байхдаа чангаар инээлдэн, хөхөрч, энэ үйлдлээ гар утсаараа бичиж авжээ. Энэ бичлэг интернетэд хурдацтай тархаж, 5000 воноор зарагдсан байна.
Энэ үйлдлийн улмаас сэтгэлийн шарх авсан А охин сургуульдаа явахаас татгалзаж байгаа гэж Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Хэргийг үйлдсэн хоёр сурагчийн хэргийг өнгөрсөн сард прокурорын газарт шилжүүлсэн ч өөр хоёр нь 14 нас хүрээгүй гэсэн шалтгаанаар шийтгэлээс зайлсхийж чадсан байна. Одоо хотын цагдаагийн газар бичлэг тархсан шалтгааныг мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Харин энэ талаар манай улсын Гадаад харилцааны яам мэдээлэлгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ