Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дүгээр сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 441 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 274 нь Улаанбаатарт, 167 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5 300 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2073 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 167 иргэний бие нэн хүнд байна.
Уншиж байна |