Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор Израилийн хотыг нэрлэв

img

Economist Intelligence Unit-ийн явуулсан судалгааны дүнгээр Израилийн Тель-Авив хот дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотод тооцогджээ. Өнгөрсөн оны жагсаалтад Тель-Авив хот тавдугаарт бичигдэж байсан юм. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 хотын тоонд Щвейцарийн Цюрих, Хонконг, АНУ-ын Нью-Йорк, Швейцарийн Женева, Данийн Копенгаген, АНУ-ын Лос-Анжелес, Японы Осака хот оржээ. 

 

Энэ жилийн жагсаалтад Лондон хот гурван байр дээшилж, 17 дугаарт бичигдсэн байна. Харин энэ өсөлтөөр хамгийн дээд үзүүлэлтийг Тегеран харуулжээ. Америкийн хориг арга хэмжээний улмаас энэ улсад амьдралын өртөг нэмэгдэж, 12 сарын дотор 79 дүгээр байрнаас 29 дүгээр байранд шилжсэн байна. 

 

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг гаргахдаа судлаачид 173 том хотын бараа, үйлчилгээний үнийг ам.долларт шилжүүлэн харьцуулжээ. Судалгаанд оролцсон хотуудад үнэ ханш дунджаар 3,5 хувиар нэмэгдсэн байгаа нь сүүлийн таван жилд ажиглагдсан хамгийн өндөр инфляцийн үзүүлэлт гэнэ. Тээврийн салбарын үнэ хамгийн ихээр өссөн бөгөөд бензиний үнэ дунджаар 21 хувиар нэмэгджээ.

 

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй таван хотоор Израилийн Тель-Авив, Францын Парис, Сингапур, Швейцарийн Цюрих, Хонконг нэрлэгдсэн байна.

 

Харин Сирийн нийслэл Дамаск, Ливийн нийслэл Триполи, Узбекистаны нийслэл, Тунисийн нийслэл Тунис, Казахстаны Алматы хотууд дэлхийн хамгийн хямд хотуудын жагсаалтын эхний тавд бичигджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ