Лондон Ситид хогоор гацуур босгожээ
2021-12-02 13:13

Английн Лондон хотын Лондон Сити дүүрэгт өвөрмөц гацуур босгожээ. Энэ дүүргийн лорд-мэр албан өргөөндөө хог хаягдлаар хийсэн гацуур зассан байна. 

 

Гацуур босгох хог хаягдлыг хог дахин боловсруулах байгууллагууд болон гудамжны цэвэрлэгчдээс авсан байна. Дүүргийн захиргаа ийм гацуур босгосноороо баярын өдрүүдэд хичнээн их хог хаягдал хуримтлагддагийг харуулахыг зорьсон гэнэ.

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, энэ өвөрмөц гацуур Лондон хотын санхүүгийн төвийн гол цэгт байх Банкны уулзварууд руу харсан тагтан дээр байрлажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Удахгүй хүмүүс хогон дунд амьдарцгаана.
2021-12-02