Сургуульд гал нээсэн сурагчийг алан хядах ажиллагаанд буруутгав
2021-12-02 13:57

АНУ-ын Мичиган мужийн Оксфорд хотын дунд сургуульд гал нээж, бусдын аминд хүрсэн сурагчийг алан хядах ажиллагаа, хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Энэ талаар Америкийн прокурорын газар мэдэгдсэнийг NBC агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бусдыг үхэлд хүргэсэн алан хядах ажиллагаа, дөрвөн хүний амь насыг хөнөөсөн болон хүний амь хөнөөх зорилгоор халдлага үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж. 

 

Эргэн сануулахад, 15 настай сурагч Мичиганы Оксфорд хотын сургуульд зэвсэглэн очиж, гал нээн, дөрвөн сурагчийн амийг хөнөөж, долоон хүүхдийг шархдуулсан юм. Тэрбээр цагдаагийнхан ирэхэд зэвсгээ хаян, бууж өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин