Эмэгтэй теннисийн холбоо Хятадад болох бүх тэмцээнийг цуцалжээ
2021-12-02 14:27

Эмэгтэй теннисний холбоо Хятадад зохион байгуулагдах бүхий л тэмцээнийг зогсоож байгаагаа мэдэгджээ. Энэ нь Хятадын теннисчин бүсгүй Пэн Шуайтай холбоотой бэлгийн хүчирхийллийн дуулианд өгч байгаа хариу гэж теннисийн холбоо мэдэгдсэн байна. 

 

"Пэн Шуай чөлөөтэй харилцаж чадахгүй байхад, бэлгийн хүчирхийлэлд буруутгаснаа няцаа гэж түүнд дарамт шахалт үзүүлж байгаа нь илт байхад тамирчдаа Хятадад тэмцээнд оролцохыг яаж гуйж чадах юм бэ? Би ойлгохгүй байна" хэмээн Эмэгтэй теннисний холбооны тэргүүн Стив Саймон мэдэгджээ. 

 

Хятадын теннисчин Пэн Шуай БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд асан Жан Гаолиг хүчирхийлэлд буруутгаж, үүнийхээ дараа олон нийтийн өмнө огт гараагүй юм. Түүний хувь заяа хэрхсэнийг олон нийт төдийгүй олон улс ч чих тавин чагнаж байлаа. Улмаар Олон Улсын Олимпын хорооны ерөнхийлөгч түүнтэй холбогдоход Пэн Шуай "гэртээ байгаа, ганцаараа байхыг хүсэж байна" хэмээн ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ барууны цагаан арьстанууд яасан атаархуу арчаагүй улс вэ? Теннисийн хувьд Хятадгүйгээр төсөөлөх аргагүй. Хүний эрхдээ ч бус барууныхны энэ бөмбөрцөг дээрхи ноёрхол мөхөж байна.
2021-12-03