Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ

Оросын Холбооны аюулгүй байдлын алба ОХУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан Украины тусгай албаны гурван ажилтныг баривчилсан гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, орлон сүйтгэгчдийг баривчлах тусгай ажиллагааг Оросын гурван бүс нутагт явуулсан байна. Урьдчилсан мэдээллээр, Украины тусгай ажилтнуудын хоёр нь стратегийн объектуудын тухай мэдээлэл цуглуулж байсан бол гурав дахь нь алан хядах ажиллагаа зохион байгуулахаар бэлдэж байжээ.
"Алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор манай улсын нутаг дэвсгэр рүү илгээсэн Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын төв газрын ажилтныг баривчилсан" хэмээн Холбооны аюулгүй байдлын албаны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины хорлон сүйтгэгчид Хар тэнгисийн флотын радио төв, Крымийн телевизийн цамхаг, зөөврийн хийн турбины цахилгаан станцыг сонгосон байсан гэнэ. Украины тагнуулчдын нэг нь объектууд дээр гар хийцийн тэсрэх төхөөрөмж дэлбэлэхээр төлөвлөж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ