Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана
2021-12-02 16:40

 

БНСУ-ын дунд сургуулийн сурагч 13 настай Монгол охин солонгос хүүхдүүдэд зодуулж, дарамтлуулсан асуудлаар Манай улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө. 

 

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа "БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн Монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагчид нийлж зодсон, хүчирхийллийн хэргийн талаар арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Уг хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан. Хэргийг гарсны маргааш буюу долдугаар сарын 04-ний өдөр хохирогчийн ар гэрийнхний зүгээс Янсан хотын цагдаагийн газарт гомдол мэдүүлж хэрэг бүртгэлийг нээж мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн. Тус хэрэгт өөр сургуулийн дөрвөн сурагч холбогдсон. Тухайн дөрвөн сурагчийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Харин үлдсэн хоёр сурагчийг хэрэг хүлээх насанд хүрсэн гэж үзэж, прокурорт шилжүүлсэн.

 

Манай консулын газраас хохирогч охины гэр бүлийнхэн болон цагдаагийн байгууллага, сургууль, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна. Хохирогч охины ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Мөн энэ асуудлаар давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр хэргийн талаар цацагдаж байгаа нь хохирогч охины сэтгэлзүй болон ар гэрийнхний нэр хүнд болон бусад асуудалд эмзэглэж байгаагаа илэрхийлж байгаа. Тиймээс Консулын газар цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллаж болно" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
7 sard bolood ungursun asuudlig odoo anhaaral handuulaad yahaw dee, elchin said nertei malnuudiig bugdiig ni tataj aw, oligtoi uls shig uls bish end tend elchin said gej humuus yawuulaad yadiin
2021-12-03
э:
энэ солонгосын гөлөг болсон мэт гичиигиин үг анхаарл хандуулана ч гэх шиг бөгс базхад яаж ямаа омоглож байлааа өмхиии кимчинүүд хөрин үхэрмалууд чимээгүйл
2021-12-02
bayr:
solongost bga elchingiihniig bugdiig ni tat
2021-12-02
Элчин сайд яагаад ажиллахгүй байна вэ.
2021-12-02
з:
ажиллаж болно гэнэ үү юу гэсэн үг вэ
2021-12-02
одоо:
одоо л ажиллах уу малаа. чи хүн мөн үү
2021-12-02
ud:
za ashgui dee.sanaa tavij baina konsulaas
2021-12-02