БНСУ-ын ЭСЯ-наас охины асуудалд онцгой анхаарахыг хүслээ

БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлаар ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, консулын албаныхантай уулзжээ.
Тэрбээр уг хэргийг хууль тогтоомжийн дагуу нэн яаралтай шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг онооход онцгой анхаарахыг Элчин сайдын яамны албаныхнаас хүссэн байна. Мөн шаардлагатай тохиолдолд туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөхийг хүсчээ. БНСУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар тодруулж, буцаж мэдээлэл өгөхөө илэрхийлсэн байна.
ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр 07 дугаар сарын 03-нд болсон энэ үйл явдлыг ГХЯ, Консулын газар өнөөдөр хэвлэлийн мэдээнээс мэдсэнээ хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ