Омикрон штамм COVID-19 халдвар дахин авах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
2021-12-03 09:36

Омикрон штамм коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст халдварлах эрсдэл бусад мутациудтай харьцуулахад гурав дахин их гэнэ. Ийм дүгнэлтийг ӨАБНУ-ын Тархвар судлалын загварчлал, шинжилгээний төв болон Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд гаргажээ. 

 

"Омикрон штамм нь коронавирусийн өмнөх хувилбаруудын халдвар авсны дараа үүсэх дархлааг сөрөх боломжтой гэдэг нь судалгааны мэдээллээс харагдаж байна" хэмээн судалгаанаас иш татан Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Энн фон Готтбергийн өгүүлснээр коронавирусийн халдвар хүндрэхээс хамгаалах цорын ганц арга нь вакцинд хамрагдах явдал гэнэ.

 

Эргэн сануулахад, коронавирусийн шинэ штамм Өмнөд Африкт анх илэрсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ хувилбарыг "санаа зовоохуйц" гэж ангилж, "омикрон" хэмээн нэрлэсэн. Шинэ штамм нь олон мутацитайн дээр дельта штаммаас хурдан халдварлах чадвартай байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04