Д.Хаянхярваа нарын гэмт хэрэг үйлдэж олсон 500 мянган ам.доллар, 377 сая төгрөгийг төрд шилжүүлнэ
2021-12-03 10:44

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

 

 

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

 

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.

 

Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна. 

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04
Хаагий:
Дарга нар авилга аваад баригдвал буцаагаад өгчихнө, тэгээд болоо. Ял шийтгэлгүй өнгөрдөг байдал нь авилгалыг гааруулж бна. Баригдахгүй хичнээнийг авсан юм бүү мэд.
2021-12-03
МИ ОВОГТИИН 60 ТЭБУМ
2021-12-03
зочин:
Ийм хүн УИХд Дарханаас сонгогдож төр улс биднийг жолоодож байжээ. Баригдсан нь Хаянхярваа баригдаагүй хэчнээн хулгайч хулгай хийгээд биднийг бас удирдаад сууж байгаа бол оо. Ингэж бодохоор эдэнд итгэх итгэл нэгмөсөн алга болчихлоо
2021-12-03
Монгол хөгжихгүй нь тодорхой ш дэ. Авилгал чинь төр, эх орноос урвасантай адил шүү дээ. Манайх үндэсний хмэжээнд байдаг зүйл гэж ойлгоод удау ыайна дөө. Загалмайлсан эцгээс угшилтай юм
2021-12-03
ГA аймгийн алтай сум руу цөлөөд хэдэн ямаа өгчих. Бүх хөрөнгийг нь хураах ёстой.
2021-12-03
зочин:
дарга нар хулгай хийвэл ялгүй, энгийн хүмүүс ялтай энэ шударга, ардчилсан нийгэм үү
2021-12-03
Авилгач нарыг илрүүлээд төсөвөө бүрдүүлж болох юм бишүү
2021-12-03
цаазаар авах байсан юм:
Ёфу тү май ёо мат
2021-12-03
Түй чоорт:
Авлига авсан мөнгөний хэдэн хувиар нь торгож байгаа юм бэ? Хамгийн багадаа 3 нугалж торгоод хорих хэрэгтэй шүү дээ. Авилгачид өөрсөддөө тааруулж ийм хууль баталсан хэрэг үү?
2021-12-03
Zochin:
Ямар аймаар мөнгөний тоо вэ. Ой тоонд багтамгүй юм даа. Их хурлын гишүүн ингэж ичгүүргүй онц хэмжээний мөнгө идэхээр энэ Монгол улс чинь яаж хөгжих юм бэ. Ирээдүйгээ яах гэж булшлаад байдгийн бэ. Бидний л үр хүүхдүүд биз дээ. Хэдэн үеэрээ идэх мөнгө вэ. Хатуу цээрлүүлэх хэрэгтэй.
2021-12-03
zochin:
Xuuli togtoox deed baiguullagad bsan. Yumnii uchir sain medex xyn iim yum xiisen gexeer xamgiin xatuu yaltai baimaar yum. Sain medexgyi mani met sanamsargyi jijigxen aldaa gargasan bol uchiggyi deed xemjee ugnu duu. Arai l bn shy...
2021-12-03
Ха ха ха:
Нэг бод 1 сая төгрөгийн үнэтэй. 1 бод хулгайлсан хүн 5-8 жилийн хорих ялаар шууд кккк. Ариун явдал уу
2021-12-03
kkkk:
ЭНЭ хураасан 500000 доллар, 350 сая бэлэн хэвтэж байхыг бодвол нэг удаагийн авсан мөнгө байхдаа, Цаашаа хураасан, Хуваасан мөнгө гэж аймаар л байгаа даа,
2021-12-03