Нью-Йорк хотод омикрон штаммын таван тохиолдол илэрчээ

img

Америкийн Нью-Йорк мужид омикрон штаммын халдварын таван тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар тус мужийн захирагч Кэти Хокул Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

"Нью-Йорк мужид омикрон штаммын таван тохиолдол батлагдлаа" хэмээн тэрбээр бичсэн ч энэ мэдээллийг хэт их түгшин хүлээн авахгүй байхыг оршин суугчиддаа уриалсан байна. "Энэ хувилбар орж ирнэ гэдгийг мэдэж байсан, мөн халдварын тархалтыг зогсоох арга бидэнд бий" хэмээн Кэти Хокул мэдэгджээ.

 

Өмнө нь Нью-Йоркийн эрх баригчид омикрон штамм хотод хэдийнэ тархсан гэж таамаглаж байсан юм. Учир нь Миннесота мужид омикрон штаммын халдвартай нь батлагдсан хүн Нью-Йоркод хуралд оролцсон байжээ.

 

Нью-Йоркод омикрон штаммын анхны тохиолдол 12 дугаар сарын нэгний өдөр бүртгэгдсэн. Америкийн эрх баригчдын мэдэгдсэнээр, халдвар авсан хүн Өмнөд Африкаас ирсэн бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04