Хавайд арлаасаа огт холдоогүй хүнээс омикрон штаммын халдвар илэрчээ

Америкийн Хавай мужид омикрон штаммын халдварын анхны тохиолдол илэрчээ. Энэ талаар тус мужийн эрүүл мэндийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ тохиолдол нь дотоодын халдварын тохиолдол байжээ. Тодруулбал, халдвар авсан хүн оршин суудаг арлаасаа өөр тийш огт яваагүй гэнэ.
Халдвар авсан хүн вакцинд хамрагдаагүй, өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн байсан аж. Энэ хүн ямар нөхцөлд омикрон штаммын халдвар авсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ