Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл "Монгол Улсад 12 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Үүнээс хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй албан бус тоогоор 7000 хүүхэд байна. Коронавируси халдварын энэ үед эцэг эхчүүд хүлээцтэй хандсаар ирсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 09-нд Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг өгсөн. Шаардах бичигт хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг сайжруулах, зөв оношлох, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх талаар тусгасан.
Энэ асуудалд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарахгүй өнөөдрийг хүрлээ. Сайжруулж, тусалж дэмжинэ гэсэн албан шаардлагын хариу ирсэн. Гэтэл нөхцөл байдал дээр ажил болж хэрэгжихгүй байна. Хүүхдээ оношлуулж чадахгүй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Хүртээмжтэй эмчилгээ үйлчилгээ байхгүй байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд, ЭХЭМҮТ-д шаардлага хүргүүлж байна. " гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |