Сальвадорт цэргийн онгоц сүйрч, Батлан хамгаалахын сайдын хүү амиа алджээ

Сальвадорын эрэг орчимд тус улсын Агаарын цэргийн хүчний онгоц сүйрчээ. Энэ онгоцонд Сальвадор улсын Батлан хамгаалахын сайдын хүү Херардо Мартино зорчиж явсан гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Гурван хүнтэй нисэж явсан энэ онгоц саяхан сураггүй болсон хөлөг онгоцыг эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байсан гэнэ.Ийнхүү эрлийн үеэр осолдсон онгоцыг олсон бөгөөд ослын улмаас Батлан хамгаалахын сайдын хүү болон хамт явсан хоёр хүн бүгд амиа алдсан байна.
Осолдсон онгоцыг хайх эрлийн ажлыг Батлан хамгаалахын сайд биечлэн удирджээ. Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле Батлан хамгаалахын сайдад эмгэнэл илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ