Эрдэмтэд: Омикроны бодит аюул сарын дараа л тодорхой болно

Их Британийн Засгийн газрын дэргэдэх зөвлөлдөх бүлгийн эрдэмтэд коронавирусийн халдварын шинэ штамм болох омикроны бодит аюул сарын дараа л тодорхой болно гэж мэдэгджээ. Энэ талаар Independent мэдээлсэн байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, сарын дотор энэ өвчнөөс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төвшин болон шинэ штамм дархлааг ямар замаар эсэргүүцдэг болох нь тодорхой болох гэнэ. Сарын дараа гэхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо эрс өсөхгүй бол "бага зэрэг тайвширч болох юм" гэж Британийн эрдэмтэд үзжээ.
Энд дуулгахад, Өмнөд Африкт анхлан илэрсэн омикрон штаммын халдвар одоогоор хөнгөн хэлбэрээр илэрч байна гэж ӨАБНУ-ын эмч нар мэдэгдэж байв. Тэдний өгүүлснээр, омикрон штаммын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь залуучууд байсан бөгөөд тэдний нэг нь ч эмнэлэгт хэвтэх шаардлагагүйгээр эдгэрсэн гэнэ. Мөн энэ өвчний гол шинж тэмдэг нь ядарч, сульдах гэдгийг олон орны эрдэмтэд өгүүлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ