П.Ганзориг: МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа
2021-12-03

 

НИТХ-ын төлөөлөгчид болох П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар “НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ”-ийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг "2022 оны нийслэлийн төсвийн эцсийн хэлэлцүүлэг хийж МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа. ХҮН-ын төлөөлөгчдийн хувьд уг төсвийг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангасан, иргэддээ зориулсан төсөв батлах ёстой гэсэн  байр суурийг илэрхийлж, зарчмын маш олон санал гаргалаа. Гэвч бидний саналыг хүлээж авсангүй. Улаанбаатар хотын ирэх оны баталж буй төсөв 1.6 их наяд төгрөг. Үүнээс төсөл арга хэмжээ хөрөнгө оруулалтууд 800 орчим тэрбум төгрөг зарцуулж  байгаа.

 

Улаанбаатар хотын хөгжлийг яривал гэр хорооллыг орхигдуулж ярих ямар ч боломжгүй. Тиймээс инженерийн дэд бүтцийн зардлыг нэмэгдүүлэх асуудлыг тавьсан ч хүлээж авсангүй. НИТХ-д санал нэгтэй ажиллах ёстой. Ирэх оны төсөв иргэддээ бус дарга нарт зориулсан төсөв боллоо. Муу төсөв баталж байгаагийн гол асуудал нь нийслэлийн иргэдийн 45 төлөөлөгчийн 34 нь МАН байна. Тиймээс иргэдээ төлөөлж сонгогдсон үүргээ биелүүлж төсөв батлах асуудалд чадамжгүй гэдгээ харууллаа. Өөрөөр хэлбэл, намын бүлэгт ярьсан чиглэлийн дагуу гэж иргэддээ тулгамдаж буй асуудалд санал өгөх чадамжгүй байна. Иймд төсөвт эсрэг саналтай байгаа. Цаашид ч гэсэн төсвийн асуудлын болж бүтэхгүй байгаа зүйлсийг нь гаргаж тавих болно" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04