Дэлхий гаригийн тухай итгэмээргүй 5 баримт
2021-12-04

Дэлхий ертөнц өөрөө гайхамшиг. Өнөө хэр нь бид энэ гаригийг бүрэн судалж амжаагүй л байна. Нэгэнт судлагдан, шинжлэх ухаанд хэдийнэ танигдсан олон баримтыг ч хүмүүс мэдэхгүй байх нь олон. Ийм баримтуудаас цөөн хэдийг хүргэж байна 

 

1. Радио идэвхит уран, газрын тосоор амьсгалдаг бактериуд байдаг 

 

Цацраг гэхээр л ихэнх хүмүүс нүдэнд харагдахгүй ч хүрсэн бүхнээ устгадаг үхлийн аюул гэж боддог. Гэхдээ үнэндээ ионжуулагч цацрагийг өөрт ашигтайгаар ашигладаг амьд биетүүд ч байдаг аж.

 

Тухайлбал, Америкийн Колорадо мужийн Рифле хотхонд байх хуучин уурхайгаар цацраг идэвхит ураныг шингээдэг  бетапротеобактерийн штамм болох Geobacter-ийг олж байжээ. Эдгээр нь тэд хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг шиг уранаар амьсгална. 

 

Түүнчлэн газрын тосны нэгдэл, төмрийн исэл буюу зэврэлтийг ашигладаг бусад энэ төрлийн бактерийн төрлүүд ч байдаг гэнэ.

 

2. Заримдаа дэлхий дээр амьд мэлхий, загасаар бороо ордог 

 

Тэнгэрээс төрөл бүрийн зүйл унах нь ховор үзэгдэл биш. Гэхдээ тун ховор тохиолдлоор тэнгэрээс бороо биш өөр эд зүйлс ч асгарах нь бий.

 

Тухайлбал, 2005 онд Сербид аянгын үүлс жижиг мэлхийнүүдээр бороо оруулж байв. Ийм тохиолдол 2007 онд Испанийн Аликантед ч болж байлаа. Цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш загас, хавч, хэрээгээр бороо орж байсан тохиолдлууд ч бий. Гэхдээ хамгийн аймшигтай үзэгдэл 2007 онд Аргентины Сальта мужид аалзаар бороо орж байлаа. 

 

Үүнийг харсан сүсэгтнүүд тэнгэрийн гэсгээл гэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ ийм үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжтой. Үе үе хүчтэй шуурга, хар салхи янз бүрийн зүйлсийг хаман агаарт дэгдээж, тэдгээрийг хэдэн арван километр зайд аваачин, дараа нь салхи намжмагц газарт яг л бороо шиг унадаг байна. Энэ нь ихэвчлэн самар, үр, чулуу зэрэг амьгүй эд зүйлс байдаг бол зарим тохиолдолд жижиг амьтад, шувуу, шавжнуудыг ч ийн хаман, бороо болгон асгаруулах нь ч бий. 

 

3. Стромболи 13 000 жилийн турш тасралтгүй оргилж байна

 

Галт уул сэрэх нь ноцтой аюул дагуулсан үзэгдэл хэдий ч тун ховор тохиож, богино хугацаанд л үргэлжилдэг. Хэн ч хүрээгүй байхад дүнхийж байсан нэгэн уул гэнэт л дэлбэрч, сэрж, газрын хөрснөөс Помпеиг арччихдаг шиг л.

 

Гэхдээ тасралтгүй оргилдог галт уул ч бий. Тухайлбал, Сицилиэс хойд хэсэг дэх Стромболи арал дээрх галт уул тасралтгүй лав, үнс, хий цацсаар 13 000 жил болж байгаа аж. Энэ галт уул 15-20 минутын завсарлагатайгаар дэлбэрч, лав гаргаж, үнс нь хэдэн зуун метрийн өндөрт дэгддэг байна. Олон километрийн цаанаас ч оргилж буй нь харагдах энэ галт уулыг "Газрын дунда тэнгисийн гэрэлт цамхаг" хэмээн нэрлэдэг аж.

 

Хачирхалтай нь энэ галт уулын бэлд хүмүүс амьдардаг. Энд сүйрэл дагуулсан оргилох үе тун ховор тохиолддог болохоор тэр. Хамгийн сүүлд гэхэд 1930 онд хүчтэй оргилж, нуранга үүсэж, чулуу нурж, хэд хэдэн байшин сүйдэж, зургаан хүн амиа алдаж байжээ. 2002 онд мөн хүчтэй оргилох үеэр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байв.

 

4. Манай гаригийн алтны нийт нөөцийн 99 хувь нь дэлхийн цөмд бий 

 

Алт ховор байдаг тул үнэтэй. Алтны судал байгаа газрыг олохын тулд геологичид ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. Гэхдээ үнэхээр гүн уурхай ухаж чаддаг байсан бол энэ үнэт ховор металлыг маш ихээр олборлох боломжтой байх байлаа.

 

Учир нь манай гаригийн алт, цагаан алтны нөөцийн ихэнх хэсэг нь дэлхийн цөм, цөмийн ойролцоо байдаг аж. Үүнийг Бристолийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Эрдэмтдийн тогтоосноор дэлхийн цөмд хамгийн багадаа 1,6 квадриллион (1600000000000000) тонн алт байгаа гэнэ. Дэлхийн цөмөөс бүхий л алт, цагаан алтыг гаргаж чаддаг байсан бол тэр хэмжээний алтаар дэлхийн гадаргууг дөрвөн метрийн зузаантайгаар алтаар бүрхэх боломжтой аж. 

 

4,5 тэрбум жилийн өмнө Дэлхий анх үүсэхдээ шингэн байжээ. Ингээд бүх алт цөм рүү нь живж, дараа нь дэлхий царцаж, өнөөгийн бидний мэддэг дэлхий болсон байна.

 

5. Дэлхий дээр огторгуйд харагддаг оддоос ч их вирус байдаг 

 

Хүмүүс дэлхийг захирдаг гэвэл та андуурч байна. Бид манай гаригийн жинхэнэ эзэдтэй харьцуулвал тоогоороо илэрхий бага. 

 

Дэлхий дээр ойролцоогоор 10 нониллион (энэ бол 30 тэгтэй тоо) тусдаа вирусүүд байдаг. Эдгээр нь бидний харж ажиглаж болдог огторгуй дахь оддоос 100 сая дахин их. 

 

Дэлхийн өнцөг булан бүрээс ДОХ-ын вирусийг цуглуувал нэг амны халбаганд багтааж болно. Хүний биед амьдардаг бүхий л энэ төрлийн бичил биетүүдийг нийлүүлж хийвэл олон арван торх дүүргэнэ. Манай гаригийн бүх вирусүүдийг хамтад нь нэг дор болговол нэг багахан уул болно.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгос мэдээ үзнэ үү https://www.youtube.com/watch?v=QZ8PUhNR3ZM
2021-12-05
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04