Нийслэлчүүдийн 36.2 хувь нь нэмэлт тунд хамрагджээ
2021-12-06

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 41, II тунд 78, нэмэлт сэргээх тунд 2795, нийт 2914 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш

нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 36.2 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 2973 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.082 (76.6 хувь), 16-17 насны 26.813 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин