Сүхбаатар аймгийн Онгон суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-06

 

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газар  өчигдөр өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

 

 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Shuud.mn
Сонин хачин