Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгджээ
2021-12-06

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

Нийслэлд:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн  гэмтсэн

 

Орон нутагт:

 

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.

  •   Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

  • Мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

 

           

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

 

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин