Путин хүүхдүүдийн гурван хүслийг биелүүлнэ
2021-12-06

ОХУ-д жил бүр "Хүслийн гацуур" сайн үйлсийн аян өрнөж, улс төрчид, алдартнууд хүүхдүүдийн хүслийг биелүүлдэг уламжлалтай. Энэ жил "Бид хамтдаа" сайн дурынхны форумын сүүлийн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч энэ арга хэмжээнд оролцож, сайн дурынхны гавьяат үйлсэд талархал илэрхийлсний дээр "Хүслийн гацуур" аянд оролцохоо мэдэгдсэн байна.

 

Энэ аяны хүрээнд гацуурыг хүүхдүүдийн хүслийг бичсэн бөмбөлгөөр чимэх бөгөөд "Хүслийн гацуур"-т оролцож буй хүмүүс чимэглэлээс нэг эсвэл хэд хэдийг сонгон авч, тэнд байх хүслийг биелүүлдэг юм.

 

Оросын Ерөнхийлөгч гацуураас эхний бөмбөлгийг авахад Москва орчмын оршин суугч, 14 настай Марк Кобленевийн хүсэлт таарчээ. Тэрбээр шинэ жилээр гитар авахыг хүссэн байна. Харин хоёр дахь бөмбөлгөд Буриадын таван настай хүү Асор Аюшевийн хүсэл бичээтэй байсан гэнэ. Бяцхан хүү гал сөнөөгчийн дүрд тоглохыг мөрөөддөгөө бичсэн байжээ. Гурав дахь хүсэл нь Ставрополийн Татьяна Троценкогийн хүсэлт байжээ. 13 настай охин Марийнский театрт Хунт нуур балет үзэхийг хүссэн байна. Тэдний мөрөөдлийг бүгдийг нь биелүүлнэ гэж Путин амалжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
ха ха ха энэ хулгайч өөрийнхөө хулгайлсан мөнгөний нэг хувийг гаргахад л оросын бүх хүүхдүүдийн хүслийг гүйцээж болно шүү дээ
2021-12-06