АНУ-ын 15 мужид омикроны халдвар бүртгэгдэв
2021-12-06

АНУ-ын 50 мужийн 15-д нь омикрон штаммын халдвар бүртгэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошель Валенски мэдэгдсэнийг АВС телевиз дамжуулжээ. 

 

"Үнэхээр л манайд хурдацтай тархдаг омикрон олон бүртгэгдсэн. Өчигдөр оройн байдлаар гэхэд л 15 мужид энэ штаммын халдвар илэрсэн байна. Өдөр бүр л шинэ тохиолдлуудын талаар сонсож байна, халдварын тоо цаашид өсөх байх" хэмээн Валенски өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, АНУ-д өдгөө тархаж буй халдварын 99,9 хувь нь дельта штаммаар үүсгэгдсэн бөгөөд одоогоор энэ нь гол асуудал болж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин