Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн холимог анги нээж ажиллуулах талаар судалж байна
2021-12-06

 

Цэцэрлэгийн амралтын талаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна. 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийг түр хугацаагаар хаах хэд хэдэн үндэслэл байна. Вакцины гуравдугаар тунд хамрагдах иргэдийн оролцоо муу байна. Зорилтод бүлгийн иргэдийн 50 дээш хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал сургууль, цэцэрлэг бүгд танхимаар хичээллэнэ гэсэн шийдвэр гарсан. Гэтэл иргэдийн вакцинд хамрагдах идэвх сул байгаа.

 

Есдүгээр сард хичээл сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлж эхэлснээс хойш хүүхдийн өвчлөл сургуулийн орчноос илүү гэр бүлийн орчноос гарч байна. Мөн томуу томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байна. Тиймээс томуугийн дэгдэлтийн нэг сарын хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарч байгаа. Хүүхдийн өвчлөл өмнөх сарынхаас 10 хувиар өссөн. Энэ жил цэцэрлэгийн ирц 50-60 хувьтай байсан. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 30-40 хувь бага байсан. Гэхдээ бид нэг хувилбар судалж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай байгаа хүүхдүүдийн тусгай цэцэрлэг, хүүхэд асрах боломжгүй байгаа эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт өгвөл дундын буюу холимог анги нээж ажиллуулах шаардлага үүсэж магадгүй" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин