Хүүхэд зодсон Архангайн цэцэрлэгийн багш хуурамч дипломтой байжээ
2021-12-06

 

Цахим орчинд цэцэрлэгийн багш хүүхдийг хүчирхийлж буй бичлэг цацагдсан. Уг хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө. 

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургууль цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа асуудал сүүлийн үед нэмэгдлээ. Судалгаагаар сургууль цэцэрлэгийн орчинд нийт сурагчдын 38 хувь нь хүчирхийлэлд  өртдөг юм байна.  Өөрөөр хэлбэл, гурван сурагчийн нэг нь гэсэн үг. Тиймээс 2022 оныг сургуулийн орчинд байгаа хүчирхийллийг багасгах асуудалд нийгмээрээ хамтарч ажиллах шаардлага гарч байгаа. Хүүхэд хүчирхийлсэн Архангайн цэцэрлэгийн багш хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Уг цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой гэдэг нь ч батлагдсан. БШУЯ хуралдаж боловсон хүчнийхээ дипломыг эхэлж шалгах нь зүйтэй юм байна.

 

Энэ жил 150 сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Энэ нь маш сайн үр дүнд хүрч байгаа. Сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд гарч байгаа учраас багшийн ёс зүйн асуудлууд, шалгалт хийнэ гэсэн бодолтой байна" гэж мэдээллээ.

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ САЙД ХҮН АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ ХИЙЖ БОЛДОГ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БНА ДАА
2021-12-07
Зочин:
Хуурамч диплом олгосон хүмүүсийг олж хариуцлага тооцох хэрэгтэй
2021-12-06
сургууль цэцэрлэгүүдэд маш олон хуурамч дипломтой хүмүүс ажилладаг. Захирал нь мэдэхээр барахгуй тэднийгээ улайран хамгаалдагш дээ.
2021-12-06
Зочин:
жинхэнэ дипломтой яргачид хүчирхийлэгчид хаа сайгүй л байна
2021-12-06
Zochin:
Bagsh beltgedeg surguuluudiin bagsh bolon udirdlaguudiig es zvin surgaltand xamruulax shaardlagatai b.gaa shvv!!!
2021-12-06
Багш нарын дипломыг дахин шалгаж баталгаажуулах хэрэгтэй.Хуурамч дипломтой хүмүүс аль ч салбарт их бна шүү.
2021-12-06