CNN: АНУ ойрын үед Бээжингийн олимпыг бойкотлож болзошгүй
2021-12-06

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа тун удахгүй Бээжингийн олимпын наадамд дипломат бойкот зарлаж байгаагаа мэдэгдэж болзошгүй гэнэ. Энэ талаар Америкийн CNN агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ Бээжингийн олимпыг бойкотлосноор олимпын наадамд Америкийн албаны этгээдүүд огт оролцохгүй гэнэ. Энэ нь Хятадад тодорхой дохио өгөхийн дээр тэмцээнд оролцох Америкийн тамирчдын боломжийг хязгаарлахгүй байх боломж олгох аж. Олимпыг дипломат байдлаар эсэргүүцэж байгаагаа АНУ-ын захиргаа энэ долоо хоногт зарлаж магадгүй юм байна. 

 

Хятадад болох өвлийн олимпыг эсэргүүцэхтэй холбоотой сэдвээр сэтгүүлчид өмнө нь Байденаас удаа дараа асууж байсан ч Байден тухай бүрт хариулахаас зайслхийж байв.Харин энэ оны тавдугаар сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Олимпын наадмыг дипломатаар бойкотлохыг олон улсад хандан уриалж байлаа. Дэлхийн тэргүүлэгч орны удирдлагууд энэ наадамд оролцохоос татгалзах ёстой гэж Пелоси мэдэгдэж байв. 

 

Ийнхүү дэлхийн улс орнуудад хандан Олимпыг бойкотлохыг уриалах болсон нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үндэсний цөөнхийг хавчин, хэлмэгдүүлдэг, эрхийг нь боомилдог асуудлаас үүдэлтэй юм. Харин БНХАУ барууны орнууд ийнхүү буруутгаж байгааг эрс няцаадаг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яхкуупын ганц чхддхг юм хаана бооно л гэм
2021-12-06