Бэнкси Редингийн шоронг орчин үеийн урлагийн төв болгоно
2021-12-06

Британийн гудамжны зураач Бэнкси Редингийн шорон байсан байрыг орчин үеийн урлагийн төв болгохын тулд 10 сая евро хандивлахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Сандей таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шоронгийн ханан дээр граффити бүтээхэд Бэнксигийн ашигласан бичгийг арилжих орлого багтсан байна. Одоо Бристолийн уран зургийн галерейд тавигдсан энэ бичгийг 15 сая хүртэлх еврогоор худалдаалахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Энэ шорон анх 2021 оны гуравдугаар сард барилгынх нь ханан дээр Бэнкси зураачийн шинэ граффити зурагдсанаас хойш олны анхаарлын төвд орсон юм. Шоронгийн хашааг хүрээлэх өндөр тоосгон ханан дээр хоригдлын эрээн хувцастай эр оргож байгааг дүрсэлжээ.

 

Энэ зургийг Редингэд хоригдож байсан хамгийн алдартай хүн болох Ирландын яруу найрагч, жүжгийн зохиолч Оскар Уайлдад зориулжээ. Оскар Уайлд энэ шоронд хагас жилийг өнгөрүүлээд, дараа нь "Редингийн шоронгийн дуулал" нэртэй зохиол бичсэн нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин