Талибууд цэргийн алба хаагчдыг олноор нь цаазалж байна
2021-12-06

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөнийнхөн өмнө нь цэргийн алба хаагч байсан хүмүүсийг олноор нь цаазалж, баривчилж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэнийг ORF дамжуулжээ. 

 

Европын холбоо, АНУ болон бусад орнууд Афганистаны аюулгүй хүчний алба хаагчид байсан хүмүүсийг хөнөөж байгаа тухай мэдээлэлд санаа зовниж байгаагаа илэрхийлэн, хамтарсан мэдэгдэлд гаргасан байна.

 

"Human Rights Watch болон бусад байгууллагын баримттайгаар мэдээлсэн тайланд бид ихээхэн санаа зовниж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Эдгээр үйлдэл нь хүний эрхийг зөрчиж байгааг онцлоод, Афганы хуучин албан тушаалтан болон цэргийн алба хаагчдыг өршөөлд хамруулахыг улс орнууд уриалсан байна. 

 

Human Rights Watch хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, талибуудад баривчлагдсан, бууж өгсөн Афганистаны Аюулгүй байдлын албаны ажилтан болон цэргийн алба хаагчид нийлсэн нийт 47 хүнийг цаазалсан эсвэл тэд ор сураггүй алга болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин