Аун Сан Су Жид эхний ялыг тулгав
2021-12-06

Мьянмарын тэргүүн асан Аун Сан Су Жи дөрвөн жилийн хорих ял сонсчээ. Энэ нь түүнийг бүх насаар нь хорих ял оноож мэдэх цуврал хэргүүдийн эхний хэрэгт оноосон шийтгэл гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Өдгөө 76 настай Аун Сан Су Жиг нийгэмд санал зөрөлдөөн үүсгэсэн, байгалийн гамшгийн тухай хуулийн дагуу авч хэрэгжүүлсэн ковидын хязгаарлалтыг зөрчсөн хэмээн буруутгажээ. Нийтдээ Аун Сан Су Жиг 11 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд харин тэрбээр гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Аун Сан Су Жиг дэмжигчид түүний эсрэг улс төрийн сэдлээр хэрэг тулгаж байгаа хэмээн үзэж байгаа аж.

 

Аун Сан Су Жи өмнөх засгийн газарт төрийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг байсан. 2016 онд төрийн эрхэнд гарах хүртлээ нөлөө бүхий сөрөг хүчний улс төрч, хүний эрхийг хамгаалагч байсан бөгөөд олон халдлага, хавчлагад өртөж, 15 жил орчмын хугацааг гэрийн хорионд өнгөрүүлсэн юм. 1991 онд түүнд Нобелийн энх тайвны шагнал олгож байв.

 

Харин энэ оны хоёрдугаар сард Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, иргэний засгийн газрыг түлхэн унагаан, тэргүүнүүдийг нь баривчилж, Аун Сан Су Жи дахин гэрийн хорионд орсон юм. Одоогоор түүнийг шорон руу илгээх эсэх мөн хэзээ хорих талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зос:
Аун Сун авгай Цахиа Элбэгдоржийн хуурай бэлэвсэн нь байв. Эби гуйд эмгэнэл илэрхийлье. Та хоёр одоо наранд байхдаа биенээ сайн дурсаж ав даа.
2021-12-07